Танилцуулга

Тус байгууллага нь 2013 оны 12 дугаар сард Дүүргийн Засаг даргын А/332 дугаар захирамжаар “Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төв” нэртэй анх үүсэн байгуулагдсан.

Нийслэлийн Засаг даргын 2016 оны А/832 дугаар захирамж, Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2017 оны А/148 дугаар захирамжаар 2017 оны 03 дугаар сард “Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс” нэртэй, шинэ бүтцээр зохион байгуулагдаж дүүргийн хэмжээнд гэр бүл, хүүхэд, залуучуудыг дэмжих төрийн бодлогыг хэрэгжүүлэхэд чиглэгдсэн үйл ажиллагааг холбогдох байгууллагуудтай хамтран зохион байгуулж, хүүхдийн эрхэд суурилсан, хүүхэд залуучуудын хөгжил, хамгааллыг сайжруулах үндэсний хөтөлбөр, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, сурталчлах, үйл ажиллагааг явуулж байна.

Зорилго: Гэр бүлийн тухай хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль, Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж сурталчлах, хүүхэд, залуучуудын хөгжил, оролцоог дэмжих замаар гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжил, оролцоо, хамгаалалд чиглэсэн үйлчилгээг төр, олон улсын байгууллага, иргэдтэй хамтран үзүүлэхэд оршино.

Манай хэлтэс:

  •  Захиргаа удирдлагын алба,
  • Гэр бүл, хүүхэд хөгжлийн алба,
  • Гэр бүл, хүүхэд хамгааллын алба гэсэн 3 алба
  • Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн дэргэдэх Залуучуудын хөгжлийн төвтэй нийт 19 ажилтан, албан хаагчидтай үйл ажиллагаа явуулж байна.

Захиргаа удирдлагын алба:  Хэлтсийн бодлого төлөвлөлтийг удирдлага, зохион байгуулалтаар хангах, санхүүгийн болон төсвийн төлөвлөлт, зарцуулалтад хяналт тавих, мэдээллийн ил тод байдлыг хангах, бодлогын хэрэгжилт, үр дүнг хянах, хүний нөөцийн бодлого төлөвлөлт, чадавхыг дээшлүүлж авлага, хүнд сурталгүй үйлчилгээ, харилцааг төлөвшүүлэх, төрийн албаны стандарт, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах

Гэр бүл, хүүхэд хөгжлийн алба: Гэр бүл, хүүхэд, залуучуудад чиглэгдсэн үйл ажиллагааг дэмжин бодлого зохицуулалтаар хангаж, ажил мэргэжилгүй иргэд /залуучууд/-ийг хөдөлмөрийн зах зээлд нийцүүлэн хөгжүүлэх, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтын байгууллагуудтай хамтран ажиллах, боловсрол мэргэжил эзэмшүүлэх, эрүүл мэндээ хамгаалах, амьдрах арга ухаанд суралцуулах зэрэг хөгжил, оролцоог хангасан сургалт зохион байгуулах, суралтын байгууллагуудтай хамтран ажиллах, хүүхэд залуучуудыг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нөлөөллийг ажлыг зохион байгуулах,

Гэр бүл, хүүхэд хамгааллын алба:  Хууль зүйн хороо, хүүхдийн тусламжийн утас 108-ийн хэрэгжилтэд хяналт тавих, хэрэгжилтийг хангуулах, гэр бүлийн хүчирхийлэл, хороодын хамтарсан баг, шинжээч, хараа хяналтгүй болон тэнэмэл хүүхэд, хөдөлмөр эрхлэгч хүүхэд, асрамж халамж, үрчлэлт, харгалзан дэмжигч, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ зэрэг гэр бүл, хүүхэд хамгааллын чиглэлээр төрийн үйлчилгээг үзүүлэх

Залуучуудын хөгжлийн төв: 15-34 насны залуучуудыг Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль, Залуучуудын хөгжлийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд

  • Хувь хүний хөгжил;
  • Боловсрол, соёл, урлаг, спорт, шинжлэх ухаан;
  • Эрүүл мэнд;
  • Хөдөлмөр эрхлэлт;
  • Аюулгүй амьдрах, хөгжих орчиноор тус тус дэмжин ажиллах