“БИ ХАРИУЦЛАГАТАЙ ААВ, ЭЭЖ” АЯНЫ НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Нийслэлийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас санаачлан  “Би хариуцлагатай аав, ээж” жилийн аяныг төрийн болон аж ахуй нэгж байгууллагуудыг хүүхэд хамгааллын бодлоготой болгох, эцэг эхийн зөвлөлийн үйл ажиллагааг идэвхижүүлэх,байгууллагын ажилтан албан хаагчдаар дамжуулан гэр бүл, нийгмийн хүрээнд хүүхдийн аюулгүй байдлыг хангах, хүүхэдтэй зүй бус харилцах, хүүхийн аюулгүй байдлыг хангах, хүүхэдтэй зүй бус харилцах, хүүхдийн эсрэг хүчирхийлэл, хүүхдийг эрсдэлт нөхцөлд орохоос урьдчилан сэргийлэх, хамгаалахад эцэг эхийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэхийг уриалах, сурталчилах зорилготойгоор 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр “Би хариуцлагатай аав, ээж”аяны нээлтийн үйл ажиллагаа “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-д зохион байгуулагдаж хэлтсийн ажилтан албан хаагчид арга хэмжээнд иргэдэд зөвлөгөө мэдээлэл өгч ажилласан.