“АНХААРАЛ ХАРИУЦЛАГА, ЭРСДЭЛГҮЙ ОРЧИН” АЯН

Нийслэлийн Цагдаагийн газар, Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтэс, Нийслэлийн Онцгой байдлын газрын гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтэс, Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар хамтран Хүүхдийг осол гэмтэл, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, эцэг эх, олон нийтэд сурталчилгаа, нөлөөллийн үйл ажиллагаа зохион байгуулах зорилгоор 2019 оны 07 дугаар сарын 01-нээс 10 дугаар сарын 01-ны өдөр хүртэл 3 сарын хугацаанд “Анхаарал хариуцлага, эрсдэлгүй орчин” аяныг зохион байгуулан ажиллаж байна.
Уг аяны хүрээнд 2019 оны 08 дугаар сарын 02,09-ны өдрүүдэд Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтсийн Зуслангийн Цагдаагийн хэсгийн албан хаагчидтай хамтран зуслангийн бүсэд зорчиж байгаа 240 тээврийн хэрэгслийн 510 иргэнд зөвлөмж тарааж ажилласан.