“ХҮҮХДЭДЭЭ БАХАРХАН ДУУРАЙХ ААВ, ЭЭЖ НЬ БАЙЯ”

Чингэлтэй дүүргийн Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс, Хүүхдийг ивээх сан хамтран “Хүүхдэдээ бахархан дуурайх аав, ээж нь байя!” уриан дор хүүхэд хамгаалал, хөгжил, эрүүл мэндийн сэдвүүдээр 2019.04.30-ны өдөр Явуухулангийн цэцэрлэгт хүрээлэнд олон нийтэд үнэ төлбөргүй зөвлөх үйлчилгээ үзүүллээ.
Энэхүү арга хэмжээ “Хүүхдийг зодож шийтгэхийг таслан зогсоохыг уриалах олон улсын өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлж буй цогц арга хэмжээний үндсэн хэсэг юм.
Зөвлөгөө өгөх үйл ажиллагаанд хүүхдийн чиглэлээр ажилладаг, гэр бүл, хүүхэдтэй ажилладаг зөвлөхүүд бодит амьдралд үргэлж тулгардаг нэн чухал 21 сэдвээр эцэг эхчүүдэд зөвлөгөө өглөө.
Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн Сэтгэл зүйч Д.Дашцэрэн “Таны хүүхэд зөрүүдлээд байна уу?” сэдвээр иргэдэд зөвлөгөө мэдээлэл өгч ажиллаа.