“ХАЙРЛАХЫН УЧИР” ЖҮЖИГ УЛААНБААТАР ЧУУЛГЫН ТАЙЗНАА ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ТОГЛОГДОНО

Чингэлтэй дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс, Соёлын төвтэй хамтран зохион байгуулж буй Найруулагч МУГЖ Б.Жаргалсайхан, зохиолч Т.Бум-Эрдэнэ нарын “Хайрлахын учир” жүжиг 2019 оны 04 дүгээр сарын 19-ны өдөр 13:00, 15:00 цагуудад Улаанбаатар чуулгын тайзнаа Дүүргийн хүүхэд багачуудад зориулж үнэ төлбөргүй тоглоно.

Т.Бум-Эрдэнэ-ийн зохиол “Хайрлахын учир”
Найруулагч: МУГЖ Б.Жаргалсайхан
Дүрүүдэд: Г.Амартүвшин, Э.Намуундарь, Б.Энхтүвшин, Т.Намсрай, Т.Эрхэмзөнч, У.Анхзаяа, Ц.Удвал, Ц.Жавхлан, О.Оргилмаа, Ж.Наранжаргал, Х.Бархсад, Б.Билгүүн, О.Цогтсайхан, Н.Аюурзана

Нийслэлийн Хүүхэд, Гэр бүлийн хөгжлийн газар, Нийслэлийн Соёл, урлагийн газар, Нийслэлийн Боловсролын газар, Монгол Улсын Хүүхэлдэйн театр хамтран театрын ирээдүйн үзэгчдийг бэлтгэх, үзэгчийн соёлыг төлөвшүүлэх, соёл, урлагийн боловсрол олгох зорилготой “Бидний театр” жүжгийн уралдааныг 2 дахь жилдээ Нийслэлийн дүүргүүдийн дунд зарлаад байна.

“Бидний театр” жүжгийн уралдаанд дүүрэг тус бүр хүүхдийн нас сэтгэхүйд тохирсон 1 хүүхдийн жүжиг бэлтгэн оролцож жүжгүүдээ тайзнаа амилуулна. Авьяаслаг сурагчдаас бүрдсэн жүжгийн баг өөрийн дүүргийг төлөөлөн бусад дүүргүүдтэй өрсөлдөнө.

Нэгдүгээр шат 2019 оны 04 дүгээр сарын 18-21-ний өдрүүдэд зохион байгуулагдаж, дүүргийн харьяа ерөнхий боловсролын сургууль тус бүрээс 100 сурагчдад үзүүлнэ.

Хоёрдугаар шат 2019 оны 04 дүгээр сарын 22, 23-ны өдрүүдэд Монгол Улсын Хүүхэлдэйн театрын тайзнаа болох бол 4 дүгээр сарын 26-ны өдрийн 15 цагт “Бидний театр” жүжгийн уралдааны шагнал гардуулах улаан хивсний ёслолын ажиллагаа зохион байгуулагдаж шилдгийн шилдгүүдээ тодруулна.