“УРАМ ХАЙРЛАЯ” ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Гэмт хэрэг, зөрчилд холбогдсон хүүхэд, өсвөр үе, залууст эерэг харилцаа хандлага бий болгох, урам зориг өгөх, мэргэжлийн боловсролын сургалт, хөдөлмөрт зуучлах зорилготой “Урам хайрлая” өдөрлөгийг Чингэлтэй дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс, Залуучуудын хөгжлийн төв, Цагдаагийн 2 дугаар хэлтэс, Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газартай хамтран 53 залуучуудад зохион байгууллаа.