“НОМ МИНИЙ НАЙЗ” ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Хүүхдийн хүмүүжил төлөвшилд ном чухал нөлөөтэй гэдгийг ойлгуулах, хүүхэд багачуудыг номонд дуртай болгох, номтой нөхөрлүүлэх, номыг шимтэн уншдаг болох дадал хэвшлийг эзэмшүүлэх зорилгоор Чингэлтэй дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэс, дүүргийн Хүүхдийн номын өргөөтэй хамтран “Ном миний найз” өдөрлөгийг зохион байгууллаа. Тус өдөрлөгт дүүргийн 1-19 дүгээр хорооны зорилтод бүлгийн нийт 50 хүүхэд хамрагдаж, эерэг хандлага, зөв ирээдүй сэдэвт лекцэнд сууж, номын өргөөтэй танилцах, ном унших, зэрэг үйл ажиллагаанд идэвхтэй оролцлоо. Цаашид хүүхдийн номын өргөө, гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэс хамтран “Ном миний найз” өдөрлөгийг улирал тутамд зохион байгуулахаар болсон. Мөн нийт хамрагдсан 50 хүүхэд багачуудад номын сангийн карт нээж өглөө.
НОМЫН ЦАГААН БУЯН ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ