ХАМТАРСАН БАГИЙН ТУРШЛАГА СОЛИЛЦОХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

ЖАЙКА олон улсын байгууллага Токио дахь салбар болон ЖАЙКА олон улсын байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газар, Хүүхдийг Ивээх Сангийн албан тушаалтну уд, Японы Токио хотын Хобей Их Сургуулийн Профессор Наоки Оги, түүний туслахууд, Шиничу Такеуши, NHK ТВ-ийн хэлтсийн дарга нар Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны “Хамтарсан баг”-ийн үйл ажиллагаатай танилцаж, туршлага солилцов. Тус арга хэмжээнд хорооны хамтарсан багийн гишүүд, дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Ц.Бугасүрэн, дүүргийн НХХ-ын мэргэжилтэн Г.Ижилмаа, ГБХЗХХ-ийн мэргэжилтэн С.Цэенноров нар оролцлоо.