ДҮҮРГИЙН ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА

Чингэлтэй дүүргийн Хүүхдийн төлөө зөвлөлийн хуралдаан 10 дугаар сарын 9-ний өдөр боллоо. Хуралдааныг зөвлөлийн дарга, дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат удирдан явууллаа.

Хуралдаанаар хороодын хамтарсан багийн үйл ажиллагаа, цэцэрлэг, сургууль, өдөр өнжүүлэх, хүүхэд харах үйлчилгээний хүүхдийн хоол хүнсний бүтээгдэхүүний чанар, эрүүл ахуйн аюулгүй байдалд тавих хяналт, цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн гал тогоо, цайны газрын ашиглалт хамгаалалт, хоол үйлдвэрлэлийн аюулгүй байдалд анхаарах асуудлууд, дүүргийн хүүхдийн төлөө зөвлөлийн 2018 оны анхдугаар хурлаас гарсан зөвлөмжийн хэрэгжилт, нийслэлийн хүүхдийн төлөө зөвлөлийн тавдугаар хуралдаанаас өгсөн үүрэг даалгаврын зөвлөмж, цаашид хамтран хэрэгжүүлэх ажлын талаар хэлэлцлээ.