“ХҮҮХДИЙН ЭРХ ХАМГААЛАЛ” СЭДЭВТ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

ДЗМОУБ-тай хамтран “Гэр бүлийг дэмжих туршилтын хөтөлбөр”-ийн хүрээнд гэрээр айлчлагч нарт “Хүүхдийн эрх хамгаалал” сэдэвт сургалтыг 57 дугаар сургууль дээр зохион байгууллаа. Тус сургалтаар :
1. Хүүхдийн эсрэг хүчирхийлэл, хэлбэр, илрэл, хүчирхийлэлд өртсөн хүүхдийг таних аргууд, ХЭХ-ээс урьдчилан сэргийлэх арга замууд,
Гэр бүлийн хүчирхийлэл, хэлбэр, илрэл, урьдчилан сэргийлэх арга замууд сэдвээр – ЧДЦ-н нэгдүгээр хэлтсийн Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ахлах мэргэжилтэн Цагдаагийн хошууч Д.Оюунчимэг,
3. Хүүхэд хамгааллын үндсэн ойлголт, НҮБ-ын Хүүхдийн эрхийн тухай конвенцийн хэрэгжилт, 5 дугаар зөвлөмж сэдвээр ЧДГБХЗХХ-н мэргэжилтэн Н.Дэлгэрсүх
4. “Хүүхэд хүмүүжлийн эераг арга” сэдвээр “Бэр цэцэг холбоо” ТББ-ын тэргүүн Б.Оюун
5. Хүүхэд хамгааллын үйлчилгээний зураглал \Төрийн үйлчилгээ сэдвээр Үндэсний, нийслэлийн, дүүргийн, хорооны үйлчилгээ, ОУ-ын байгууллагууд, ТББ-ууд, Хүүхэд хамгааллын тухай, Хүүхдийн эрхийн тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн гол үзэл баримтлал – ”Хүүхдийн эрхийн сургалт судалгааны хүрээлэн”-н захирал Жавзанхүү нар тус тус мэдээлэл өгч, гарын авлага тараах материал өгсөн. Сургалтанд 60 гэрээр айлчлагч хамрагдсан.