“БИД ОРОЛЦЪЁ, ХӨГЖЬЕ”АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Хүүхдийн хөгжил хамгааллын үндэсний хөтөлбөр, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн 2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний хүрээнд Хүүхэд хамгаалал, хөгжлийн ажлыг гэр бүл, олон нийтэд сурталчилах зорилгоор “БИД ОРОЛЦЪЁ, ХӨГЖЬЕ” арга хэмжээг 08 дугаар сарын 27-ны өдрөөс 31-ны өдрийн хооронд Хичээлийн шинэ жилийг угтан Ялалтын талбайд зохион байгуулж дууслаа.

           

Тус арга хэмжээгээр Хүүхэд багачуудын дунд Дартс, Даамны тэмцээнийг зохион явуулсан ба Дартсын тэмцээнд нийт 18 хүүхэд оролцсоноос 1-р байрт ЧД-ийн 37 дугаар сургуулийн 11а ангийн сурагч Б.Наранхүү, Даамны тэмцээнд нийт 15 хүүхэд оролцсоноос 1-р байрт С.Эрдэмзүн, 2-р байрт Б.Давааням, 3-р байрт Г.Эрдэнэцэцэг нар тус тус шалгарсан.

                    

Мөн Иргэд олон нийтэд Хүүхэд хамгааллын тухай хууль, Хүүхдийн эрхийн тухай хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, Гэр бүлийн тухай хууль, Залуучуудын хөгжлийн тухай хууль, Хүүхдийн хөгжил, хамгааллын үндэсний хөтөлбөр болон хэлстийн үйл ажиллагааг сурталчилж нийт 761 иргэн, 397 хүүхэд багачуудад мэдээлэл өгч, 45 иргэнд сэтгэлзүйн зөвлөгөөг хүргэж ажилласан байна.