2018-2019 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН БАЯРЫН НЭЭЛТ 31 ДҮГЭЭР ЦЭЦЭРЛЭГ ДЭЭР БОЛЛОО.

Чингэлтэй дүүргийн 31 дүгээр Цэцэрлэгийн хичээлийн шинэ жилийн нээлтийн үйл ажиллагаа 09 дүгээр сарын 1-ний өдөр боллоо.

         

Тус нээлтэнд Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн дарга М.Цэцгээ хамт олонтойгоо оролцож, хүүхэд багачууддаа баярын мэндчилгээ дэвшүүлж, хүрэлцэн ирсэн эцэг эхчүүдэд Хүүхэд хамгааллын тухай хууль, Хүүхдийн эрхийн тухай хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, Гэр бүлийн тухай хууль, Залуучуудын хөгжлийн тухай хууль болон хэлтсийн үйл ажиллагаа сурталчилан ажиллалаа.

      

Нээлтийн арга хэмжээнд ДИТХ-ын төлөөлөгч Ц.Бугасүрэн, Н.Оюунцэцэг, Д.Болорчимэг 31 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн дарга М.Цэцгээ нар оролцлоо.