“ХҮН ХУДАЛДААЛАХТАЙ ТЭМЦЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР”, “МАНСУУРУУЛАХ ЭМ, СЭТГЭЦ НӨЛӨӨТ БОДИСЫН ХУУЛЬ БУС ЭРГЭЛТТЭЙ ТЭМЦЭХ” ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД ЭХНИЙ ҮЕ ШАТ БОЛОХ ТЕЛЕ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Монгол улс Мансууруулах бодисын тухай 1961 оны конвенцид 1990 онд, Сэтгэцэд нөлөөт бодисын тухай НҮБ-ын 1971 оны конвенцид 1999 онд, Мансууруулах бодис ба сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлтийн эсрэг НҮБ-ын 1988 оны конвенцид 2001 онд, Үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэргийн эсрэг НҮБ-ын конвенцид 2008 онд тус тус нэгдэн орсон бөгөөд мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх чиглэлээр олон улсын өмнө үүрэг хариуцлаг хүлээн ажиллаж байна.

Чингэлтэй дүүргийн хувьд тус хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд мэдлэг, ойлголт, хандлагыг бүхий л түвшинд дээшлүүлэх, төрийн болон төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах, хуулиар хүлээсэн чиг үүргээ гүйцэтгэхэд шаардлагатай мэдээлэл, арга зүй, харилцан туршлага солилцох, нөлөөллийн ажилыг зохион байгуулах, улмаар өнөөгийн нөхцөл байдлыг үнэлж, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлд дүгнэлт хүргүүлэх зорилгоор тус теле хэлэлцүүлгийг МҮОНРТВ-тэй хамтран зохион байгууллаа.
Тус хэлэлцүүлэгт Дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн нарийн бичиг Б.Отгонгэрэл, Цагдаагийн 1-р хэлтсийн Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ахлах мэргэжилтэн, хошууч Д.Оюунчимэг, Цагдаагийн 2-р хэлтсийн Эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Баярманлай, Сэтгэцийн Эрүүл мэндийн Үндэсний төвийн эмч Ж.Гантулга, Эрүүл мэндийн төвийн сэтгэцийн эмч Б.Мөнхнасан, 9-р хорооны нийгмийн ажилтан Н.Одончимэг, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн дарга М.Цэцгээ нар оролцлоо.