“ХУУЛИА МӨРДЬЕ-21” НӨЛӨӨЛЛИЙН АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

Өсвөр үе, залуучуудын хөгжилд сөргөөр нөлөөлөх эрсдэлт хүчин зүйлсийг бууруулах, Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд “Хуулиа мөрдье-21” нөлөөллийн арга хэмжээг Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газартай хамтран 1 дүгээр сарын 15-ны өдрөөс 2 дугаар сарын 15-ны хооронд зохион байгуулж байна.

Энэ хүрээнд Чингэлтэй дүүргийн ГБХЗХХ, МХХ, Цагдаагийн 1,2 дугаар хэлтэстэй хамтран 1 дүгээр сарын 26, 2 дугаар сарын 01, 09-ны өдрийн 20 цагаас шөнийн 01 цаг хүртэл дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг үйлчилгээний газруудаар үзлэг шалгалт хийж ажиллалаа. Нийт 16 үйлчилгээний газарт шалгалт явуулж, зөвшөөрлийн хугацаа дууссан, 21 нас хүрээгүй хүнд согтууруулах ундаа худалдаалсан зэрэг зөрчилтэй газруудад зохих арга хэмжээг авч ажиллаж байна